Монгол Улсын аварга шалгаруулах VII үзэсгэлэн тэмцээнд оролцсон бүх үүлдэрийн ноходын дундаас цор ганц шилдэгийн шилдэг нохойг шалгаруулж, эзний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн автомашинаар шагнаж урамшуулна. Түүнчлэн:
➡Шилдэг нохой хөтлөгчийг шалгаруулж өргөмжлөл цомоор шагнах
➡Хөгжөөнт уралдаан тэмцээн, азтаны сугалаа зохион байгуулж, цэвэр цусны кавказ овчарк, дундад азийн хоньч нохой, монгол банхар, анч тайга зэрэг нохойн гөлгийг өгөх болно! 🐶🐶🐶
Тэмцээний бүртгэл Монголын нохой судлалын холбооны байранд явагдсаар байна.
Холбогдох утас: 9983-3232, 8807-9909